Мэдээ мэдээлэл:

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

Үйл ажиллагааны чиглэл

Тус хэлтэс нь Нийслэл Улаанбаатар хотын  хүнсний нөөц,хангамж,худалдаа ,хоол үйлдвэрлэл, ахйун үйлчилгээтэй холбогдол бүхий асуудлыг хариуцах, зохион байгуулах,эдгээр салбарын чиглэлээр хотоос баримтлах бодлого,төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжүүлэх

Хэлтэс нь дарга ,ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, бүгд 8 орон тоотой.

Хүнс,худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга : Утас 322384

  • Улаанбаатар хотын  хүнсний нөөц, хангамж, худалдаа, хоол үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээний салбарын чиглэлээр  бодлого боловсруулж, хэрэгжүүлэх

  • Хэлтсийн ажлыг зохион байгуулж ,шуурхай удирдлагаар хангаж ажиллах

  • Төсвийн ерөнхийлөн  захирагчаас ерөнхий менежертэй  байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг хангуулах

  • Хэлтсийн төлөвлөгөө,, шуурхай зөвлөлгөөний үүргийн биелэлтэнд  хяналт тавих

  • Аж ахуйн нэгж байгууллага,иргэдийн  санал хүсэлтийн шийдвэрлэлтэнд хяналт тавих

Ахуйн үйлчилгээ  хариуцсан ахлах мэргэжилтэн: Утас  315349,322384

  • Улаанбаатар хотын хүн амын ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх,үйлчилгээний соёлыг дээшлүүлэх бодлого төлөвлөж боловсруулах   хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

  • Иргэд байгууллага, аж ахуйн нэгжид  бүх талын үйлчилгээ үзүүүлэх

  • Хүн амын ахуйн үйлчилгээний стандартыг хөгжүүлэх,тохирлын үнэлгээ,чанарын баталгаажилт хийгдсэн ажил үйлчилгээг дэмжин хөгжүүлэх

  • Ахуйн үйлчилгээг хөгжүүлэх,үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр судалгаа ,мэдээллийн санг бүрдүүлэх

Хоол үйлдвэрлэл,үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн -2 хүн:

Утас 315349

  • Баянзүрх, Сүхбаатар,Хан –уул, Налайх дүүргүүдийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний бодлогыг зохицуулах

  • Баянгол, Чингэлтэй,Сонгинохайрхан,Багануур, Багахангай дүүргүүдийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний бодлого зохицуулах

  • Хоол үйлдвэрлэлийн салбарын хэмжээнд  стандартыг тодорхойлох,ажил үйлчилгээг чанарын баталгаажилтад хамруулах,

  • Улаанбаатар хотод  хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ явуулдаг  аж ахуйн нэгж байгууллагад холбогдох хууль тогтоомж,журам шийдвэрийн дагуу Согтууруулах ундаа  худалдах,  түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох,

  • Салбарын мэргэжлийн ажилчдын ур чадварыг дээшшлүүэх, бүтээгдэхүүн ажил үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах

  • Тэмдэглэлт баяр ёслолын өдрүүдийн үйлчилгээг зохион байгуулах

  • Үүссэн онцгой нөхцөл байдлын үед шаардлагатай хоол хүнсээр хангах  ажлыг зохицуулан зохион байгуулах

Худалдаа хариуцсан мэргэжилтэн – 2 хүн : Утас 315349

  • Баянзүрх, Сүхбаатар, Хан –уул, Налайх дүүргүүдийн худалдаа үйлчилгээний бодлогыг зохицуулах

  • Баянгол, Чингэлтэй,Сонгинохайрхан,Багануур, Багахангай дүүргүүдийн худалдаа  үйлчилгээний бодлого зохицуулах

  • Худалдааны салбарын хэмжээнд  стандартыг тодорхойлох,ажил үйлчилгээг чанарын баталгаажилтад хамруулах,

  • Улаанбаатар хотод  худалдаа үйлчилгээ явуулдаг  аж ахуйн нэгж байгууллагад холбогдох хууль тогтоомж,журам шийдвэрийн дагуу Согтууруулах ундаа  худалдах,  түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох,

  • Салбарын мэргэжлийн ажилчдын ур чадварыг дээшшлүүэх, бүтээгдэхүүн ажил үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах

  • Тэмдэглэлт баяр ёслолын өдрүүдийн үйлчилгээг зохион байгуулах

  • Үүссэн онцгой нөхцөл байдлын үед шаардлагатай хоол хүнсээр хангах  ажлыг зохицуулан зохион байгуулах

Хүнсний хангамж хариуцсан мэргэжилтэн : Утас 315349

  • Нийслэлийн хүн амыг  эрүүл, хүртээмжтэй хүнсээр хангах ,хүнсний нөөц бүрдүүлэхэд чиглэсэн бодлогоыг төлөвлөх хэрэгжүүлэх

  • Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний хангамж  нөөцийн судалгаа хийж  үнэлэлт дүгнэлт хийх

  • Мах сүүний нийлүүлэлт, хадгалалт , борлуулалт  түгээлтийн сүлжээ бүхий төвлөрсөн цэг салбаруудыг байгуулах хөгжүүлэхийг дэмжих

  • Төмс хүнсний ногооны  хадгаламжийн  аж  ахуйг байгуулах, хадгалалтын нөхцлийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх

  • Үүссэн онцгой нөхцөл байдлын үед шаардлагатай хоол хүнсээр хангах  ажлыг зохицуулан зохион байгуулах

Зах зээл судалгааны мэргэжилтэн: Утас 315349

  • Нийслэлийн хэмжээнд хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний зах зээлийн төлөв байдлыг судалж цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох

  • Хүнс худалдаа үйлчилгээний салбарын бүртгэл мэдээллиййн санг бүрдүүлэх

  • Хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг хийж, дүгнэлт гаргах

  • Зах зээлийн үнэн зөв бодит мэдээллийг удирдлагуудад хүргэх



Хийх ажлын чиглэл

· Дүүргүүдийн Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, хүнс, худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтний үйл ажиллагааг хянаж, ажлын үр дүнг үнэлэх,

· Холбогдох хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг удирдлагаас өгсөн чиглэл, удирдамжийн дагуу, шалгаж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, ажил сайжруулах талаар дүүрэг болон өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, албан тушаалтанд хугацаатай үүрэг өгч, гүйцэтгэлийг хангуулах,

· Хэлтсийн хариуцах ажлын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үйл ажиллагаа нь Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн бол хууль, мэргэжлийн хяналтын байгууллагад уламжилж холбогдох арга хэмжээ авхуулах,

· Хэлтсийн хариуцах ажлын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн гаргасан зөрчил, дутагдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр олон нийтэд мэдээлж сэрэмжлүүлэг өгөх,

· Аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн санал хүсэлтийн дагуу бодлогын зөвлөгөө өгөх, санал хүсэлтийг дээд шатны байгууллагад уламжлах, асуудал боловсруулж шийдвэрлүүлэх,

· Холбогдох дээд байгууллага, удирдлагаас эрх олгосноор гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх,

· Хэлтсийн ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, танилцуулга, тайлбар,  тодорхойлолт, тойм, тайлан, санал, дүгнэлтийг байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаар өмчийн хэлбэрийг харгалзахгүйгээр  гаргуулах,

· Хэлтсийн хариуцах ажлын гүйцэтгэлийн талаар нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагуудын  удирдах ажилтны мэдээлэл, сонсголыг хэлэлцэж, дүгнэлт гаргах,

· Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хүн амын хүнсний нөөц, хангамж, хүнсний үйлдвэрлэл, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, ахуйн үйлчилгээний чиглэлээр хөгжлийн стратегийн зорилтыг тодорхойлж, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, жил бүрийн эдийн засаг, нийгмийн зорилтод тусгахад, бодлогын зөвлөгөө, санал, мэдээллээр хангаж оролцох,

· Хариуцсан ажлын чиглэлээр санал, шийдвэрийн төсөл боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид, Засаг даргын дэргэдэх зөвлөл, бусад холбогдох байгууллагад оруулан шийдвэрлүүлэх,

· Шаардлагатай мэдээлэл, судалгаа, дүгнэлтийг цаг хугацаанд нь гаргаж, удирдлагыг мэдээллээр хангах, холбогдох байгууллагуудад хүргүүлэх,

· Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хүн амын хүнсний нөөц, хангамж, худалдаа, үйлчилгээний чиглэлээр эзэмших, өмчлөх боломж бүхий газруудыг бодлогын үндсэн дээр тодорхойлж, жил бүрийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах, нийтэд мэдээлэх,

· Хэлтсийн хариуцах ажлын хүрээнд Улсын төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сан, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжиж хэрэгжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг бодлогын үндсэн дээр тодорхойлж, төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэхэд бодлогын зөвлөгөө, санал, мэдээллээр хангаж оролцох,

· Дүүргүүдийн  Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, хүнс, худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнг бодлогын чиглэл, хэрэгжилтийн удирдлага, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж,  үйл ажиллагааг нь хянан,  ажлын үр дүнг үнэлэх,

· Улаанбаатар хотод худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагад холбогдох хууль, тогтоомж, журам, шийдвэрийн дагуу “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл” олгох, согтууруулах ундааны үйлдвэрлэлд мэргэжлийн дүгнэлт гаргах,

· Улаанбаатар хотын хүн амын хүнсний нөөц, хангамж, худалдаа, үйлчилгээг хөгжүүлэх стандартыг тодорхойлох, олон улсын стандартыг нэвтрүүлэх, ажил, үйлчилгээг стандартын тохирлын үнэлгээ,  чанарын баталгаажилтад хамруулах, хамрагдсан ажил, үйлчилгээг хотын бүртгэлд бүртгэх, цахим хуудсаар олон нийтэд хүргэх,

· Хүн амын хүнсний нөөц, хангамж, худалдаа, үйлчилгээний бизнес инкубаторын болон зөвлөгөө өгөх төв, чанарын баталгаажилтын албыг хувийн хэвшлийн оролцоотойгоор байгуулахад дэмжлэг үзүүлэх,

· Нийслэлийн соёл, имиджийг тодорхойлогч шилдэг үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний байгууллагыг шалгаруулж, тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авах,

· Хүн амын хүнсний нөөц, хангамж, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхол бүхий иргэдийг төлөвлөлт, төсөл боловсруулах, аж ахуй эрхлэх сургалтанд хамруулах, зөвлөгөө өгөх, салбарын хүний нөөцийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн ажилтны ур чадварыг улсаас баталгаажуулах ажлыг мэргэжлийн байгууллага, хүмүүстэй хамтран зохион байгуулах, гадаад, дотоод зах зээлд гарах сурталчилгаа явуулахад дэмжлэг үзүүлэх,

· Хүн амын хүнсний нөөц, хангамж, худалдаа, үйлчилгээг бодлогоор дэмжиж, санхүүгийн төрөл бүрийн үйлчилгээг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт хийх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын санхүүжилтээр хэрэгжих хөтөлбөр, төсөл, арга хэмжээг дэмжих,

· Хэлтсийн хариуцсан салбарын аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, тэдгээрийн холбоо, нийгэмлэгийн үйл ажиллагаанд удирдлагаас өгсөн чиглэл, удирдамжийн дагуу бодлого, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийн хяналт тавих, шаардлагатай үед бодлогын чиглэл, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, тодорхой нөхцлөөр гэрээ байгуулан хамтран ажиллах,

· Онцгой нөхцөл байдлын үед хамтран ажиллах  байгууллага иргэдтэй гэрээ байгуулах замаар хоол, хүнсээр хангах боломжийг бүрдүүлэх,

· Хэлтсийн үйл ажиллагааг ил тод нээлттэй болгохтой холбогдон мэдээллийг Захирагчийн ажлын албаны вэб сайтад тавьж олон нийтэд хүргэх, хэлтсийн ажил, үйлчилгээний чанар, үр дүнгийн талаар иргэдээс санал авч ажилдаа тусгах,

· Нийслэлийн хүн амын хүнсний хангамж, хэрэглээний өнөөгийн бодит түвшинд хийсэн судалгаанд үндэслэн хүнсний хангамжийг сайжруулах, үнийг тогтворжуулах арга хэмжээг тодорхойлж хэрэгжүүлэх,

· Мах худалдаалах орчин үеийн шаардлага хангасан төрөлжсөн төв, хот орчимд малын бирж, махны нийлүүлэлт, хадгалалт тээвэрлэлт, борлуулалтын сүлжээг байгуулж хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах,

· Сүүний  хөргөлтийн төв, сүү борлуулах цэгүүдийг байгуулах замаар сүүг бэлтгэн  нийлүүлэх, шинжлэх, боловсруулах, борлуулах, түгээх тогтолцоог бүрдүүлж, хамтран ажиллах,.

· Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс хэлтсийн хариуцсан ажил үүрэгтэй холбоотой асуудлаар ирсэн санал, хүсэлт, гомдлыг судалж, хуулийн хүрээнд шуурхай шийдвэрлэх.