Инженерийн байгууламжийн хэлтсийн эрх
1.1 Нийслэл хотын төвлөрсөн болон хэсэгчилсэн инженерийн хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр санал боловсруулан холбогдох шатны шийдвэр гаргуулан мөрдүүлэх,
1.2 Хөрөнгө оруулалтаар баригдах инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажилд санал өгөх, шаардлагатай тохиолдолд зохиогдсон зураг төсөл, техникийн үндэслэлд холбогдох яам, хэрэгжүүлэгч агентлаг, мэргэжлийн хяналтын байгууллагаас дүгнэлт гаргуулах,
1.3 Инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийг шинээр барих, засварлах ажлыг шуурхай зохион байгуулах, холбогдох байгууллагын ажлын уялдааг хангах зорилгоор захиалагч, гүйцэтгэгч, ашиглагч байгууллагуудтай хамтран инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийг гүйцэтгэх нэгдсэн календарчилсан график боловсруулж Ерөнхий менежерээр батлуулан ажиллах,
1.4 Инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн зураг төслийн техникийн даалгавар, техникийн нөхцөл, ажлын зураг, холбогдох хууль тогтоомж, норм дүрэм, журмыг мөрдүүлж, зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн талаар зохих байгууллагад мэдэгдэн холбогдох арга хэмжээг авахуулах,
1.5 Инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн ашиглалтын байдалд үзлэг шалгалт хийж, зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг холбогдох байгууллага, хотын удирдлагуудад мэдэгдэн, зохих ажлыг зохион байгуулах,
1.6 Хэлтсийн хариуцан ажиллах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашиглалтын байгууллагууд болон бусад төр захиргаа, хяналтын байгууллагуудтай ажлаа уялдуулж, шаардлагатай мэдээлэл, судалгааны баримтаар хангагдах,
1.7 Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нийслэлийн орон сууцны барилгын нэгдүгээр давхарт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар өөрчлөн ашиглах зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу хотын Ерөнхий менежерийн тушаалаар олгож, асуудлыг шийдвэрлүүлнэ.
1.8 Нийслэлийн газрын албаны мэдээллийн сангаас холбогдох баримтыг үнэ төлбөргүй авч ашиглах,
Инженерийн байгууламжийн хэлтсийн үүрэг:
2.1 Ашиглалт хариуцсан байгууллагуудаас эрхлэн явуулдаг инженерийн барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл, найдвартай ажиллагааг хангах, хугацаанаас өмнө элэгдэн хуучрахаас сэргийлэх, зориулалтаар нь зүй зохистой ашиглах, эзэмшлийн хувийн хэрэг хөтлөх, улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, барилга байгууламжийн эвдрэл гэмтэл, суулт цууралт, гажилт цанталт, бороо усны гоожилт зэрэг үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж арилгуулах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлнэ.
2.2 Хотын ерөнхий төлөвлөгөөг үндэслэн инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн байршилт тогтоох, хамгаалалтын зурвасыг мөрдүүлэх талаар санал боловсруулж холбогдох шийдвэр гаргуулж хэрэгжүүлнэ.
2.3 Гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар хийгдэх инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын төлөвлөлт, зураг төсөл, барилга угсралтын ажлуудыг ашиглалтын үйл ажиллагаатай уялдуулах үүднээс тендер шалгаруулахад санал дүгнэлт гаргаж оролцоно.
2.4 Нийслэлийн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс хэлтсийн эрхлэх ажил үүрэгтэй холбогдсон асуудлаар ирсэн санал, хүсэлт, гомдлыг судалж, холбогдох байгууллагуудтай хамтран шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авна.
2.5 Нийслэл хотын хэмжээнд дэвшилт техник технологи нэвтрүүлэх чиглэлээр гадаад дотоодын байгууллагуудтай хамтран ажиллана.
2.6 Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн хэтийн төлөвлөгөө, ажлын зураг, техник эдийн засгийн үндэслэл, хайгуул судалгаа, тооллого, бүртгэлийн баримтуудыг журмын дагуу архивт хүлээлгэн өгнө.
2.7 Хэлтэс нь ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажлын байрны тав тух, соёлыг дээшлүүлэх, ар гэр, ахуй амьдралд нь туслалцаа үзүүлэх, хамт олныг төлөвшүүлэхэд чиглэгдсэн ажлыг санаачлан зохион байгуулах ба захиргаанд санал болгож ажиллана.
