Мэдээ мэдээлэл:

Хот, нийтийн аж ахуйн хэлтэс

Үйл ажиллагааны чиглэл

Тус хэлтэс нь Нийслэл Улаанбаатар хотын тохижилт, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, хөшөө дурсгал, архитектурын жижиг байгууламж болон гадна реклам мэдээллийн байгууламжтай холбогдол бүхий асуудлыг хариуцах, энэ чиглэлээр хотоос баримтлах бодлого, төлөвлөлтийг боловсруулах.

Хэлтэс нь дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, бүгд 7 орон тоотой.

Хот, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга утас:323674

·     Улаанбаатар хотын тохижилт, ногоон байгууламж, гэрэлтүүлэг чимэглэл,  реклам, мэдээллийн байгууламж, хөшөө дурсгал архитектурын жижиг байгууламж, нийтийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр бодлого боловсруулж төлөвлөх,

·     Хэлтсийн ажлыг зохион байгуулах,

·     Төсвийн ерөнхийлөн захирагчаас ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг хангуулах,

·     Хэлтсийн төлөвлөгөө, тайлан шуурхай зөвлөлгөөний биелэлтийг хянаж, хэлтсийн үйл ажиллагааг шуурхай удирлагаар хангаж ажиллах,

Тохижилт хариусан ахлах мэргэжилтэн утас: 326468, 323674

·     Нийслэл Улаанбаатар хотын тохижилтыг сайжруулах, орчин үеийн шийдэл бүхий тохижилттой хот болоход чиглэгдсэн бодлого, төлөвлөлтөнд оролцох, тохижилтын талаар гарсан тогтоол, шийдвэрийг баримтлах, түүний хэрэгжилтийг хангах зохион байгуулах

·     Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц болон гэр хорооллын гудамж, талбайд тохижилтын ажлыг гүйцэтгүүлэх, тохижилтын ажлыг нийтэд сурталчилах

·     Хот тохижилтын ажлын төлөвлөлт, стандарт, дүрэм журмыг боловсруулж хэрэгжүүлэх

·     Иргэд байгууллага, аж ахуйн нэгжид тохижилтын чиглэлээр бүх талын үйлчилгээ үзүүлэх

·     Баяр ёслолын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын бэлтгэлийг хангах

·     СБД, ЧД,  БЗД-ийн тохижилтын асуудлыг хариуцах

·     Бичил тохижилт, цэцэрлэг байгуулах, түүний арчилгааны асуудлыг шийдвэрлэх

·     Хэлтсийн даргыг эзгүйд орлож ажиллах

Тохижилт хариуцсан мэргэжилтэн утас: 326468, 323674

·     Нийслэлийн СХД, ХУД, БУД, БНД, БХД, НД-ийн өнгө үзэмжийг сайжруулах тохижилтын ажлын бодлого, хэрэгжилтийг тодорхойлж зохицуулах,

·     Улаанбаатар хотын дээрхи дүүргүүдийн нийтийн эзэмшлийн зам, талбай, хороолол, гэр хорооллын гудамж талбайд бичил тохижилтын ажлуудыг хийх зураг, төсөв, тендерийн материалыг бүрдүүлж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж гүйцэтгэлд хяналт тавих,

·     Иргэд БААНэгжтэй хамтран орчны тохижилтын ажлыг хийх боломжийг судлан хариуцах талбайн хэмжээг тогтоож тохижилтын ажлыг хийж гүйцэтгүүлэх,

·     Ногоон байгууламжийн услалтын системыг шинээр байгуулах буюу сэргээн засварлах, усан оргилуур, усан толио байгуулам ажлыг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж хэрэгжүүлэх

·     Хот тохижилтын статистик мэдээг нэгтгэн гаргах

Хотын ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн утас: 326468, 323674

Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжилтийн бодлогын асуудал Үүнд:

·     Хотыг шинээр цэцэрлэгжүүлэх, зүлэгжүүлэх, мод сөөг тарих замаар ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх

·     Гэр хорооллыг ойжууулах болон цэцэрлэгжүүлэх ажлыг урамшуулах

·     Хотод шинээр парк, бичил цэцэрлэг байгуулах, ногоон байгууламж бүхий тохилог орчин үүсгэхтэй холбогдсон асуудал

Гэрэлтүүлэг хариуцсан мэргэжилтэн утас:326468

·     Нийслэл хотын орон сууцны хороолол, гэр хороолол, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлэг, чимэглэлийг орчин үеийн шаардлагад нийцүүлэх бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх,

·     Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлэг чимэглэлийг нэмэгдүүлэх ажлыг судлан зохион байгуулах,

·     Нийтийн эзэмшлийн гудамжны гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, хотын гэрэлтүүлгийн эрчим хүчний зарцуулалтад хяналт тавих,

Хөшөө дурсгал, архитектурын жижиг байгуууламж хариуцсан мэргэжилтэн утас:326468

· Улаанбаатар хотын хөшөө дурсгал архитектурын жижиг байгууламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах, төлөвлөх, стандарт дүрэм журмыг боловсруулах

· Зайлшгүй засварлах хөшөө дурсгал, архитектурын жижиг байгууламжуудын жагсаалтыг гаргаж нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлэг болон орчны тохижилттой нь уялдуулан сайжруулах, сэргээн засварлах

· Хөшөө дурсгал, архитектурын жижиг байгууламжуудыг сэргээн засварлах ажлын гүйцэтгэлийг шалгаж хяналт тавьж ажиллах

· Улаанбаатар хотод байрлах хөшөө дурсгал архитектурын жижиг байгууламжуудыг харуул хамгаалалттай болгох ажлыг зохион байгуулах

· Шинээр байгуулах хөшөө дурсгал, архитектурын жижиг байгууламжуудыг төлөвлөх байршлыг тогтоох, барьж байгуулах ажлыг зохион байгуулах

Гадна реклам, мэдээллийн байгууламж хариуцсан мэргэжилтэн утас:326468

· Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна реклам, мэдээллийн байгууламжийн талаар мөрдөгдөж буй журам стандартыг боловсронгуй болгож гадна реклам мэдээллийн байгууламж эзэмшигч байгууллага, аж ахуйн нэгжийн гүйцэтгэлийн чанарыг дээшлүүлэн хариуцлагын тогтолцоог сайжруулах,

  • Байгууллага аж ахуйн нэгж  иргэдээс ирсэн хүсэлтийг судлан үзэж, хуулийн хугацаанд шуурхай шийдвэрлэж Нийслэл Улаанбаатар хотод гадна реклам, мэдээллийн байгууламжийн орчин үеийн дизайн, шинэ технологи бүхий гадна реклам мэдээллийн байгууламж бий болох нөхцлийг бүрдүүлэн иргэд, байгууллага аж ахуй нэгжид үзүүлэх үйлчилгээг хүнд сурталгүй, хөнгөн шуурхай болгох,

·     Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлаж буй гадна реклам, мэдээллийн байгууламж эзэмшигч байгууллага, аж ахуйн нэгжийн гадна реклам мэдээллийн байгууламжинд хяналт тавих,

·     Захирагчийн ажлын албаны эзэмшлийн гадна рекламын байгууламжийн ашиглалт арчилгаанд хяналт тавих