Үйл ажиллагааны чиглэл
Захиргааны алба нь Нийслэлийн төр захиргааны байгууллагын бодлого шийдвэр, нийгэм эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэх, Төрийн захиргааны манлайлал, стратеги төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах. Захирагчийн ажлын албаны үйл ажиллагааны уялдааг хангах, өдөр тутмын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх. Алба нь дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, бүгд 8 орон тоотой.
Захиргааны албаны үүрэг:
-Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг нийгмийн тухайн жилийн зорилтыг хэрэгжүүлэхэд албаны нэгж, харьяа газар, байгууллагын үйл ажиллагааг төвлөрүүлэх, албаны даргыг удирдлага төлөвлөлт, хяналт зохицуулалтын шаардлагатай зөвлөгөө үйлчилгээгээр цаг тухайд ханган Албаны даргаас үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлэх,
-Захиргааны алба нь хэлтэс, харьяа газар, албан хаагчдаас иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг түргэн шуурхай, ил тод болгож, тэдний санал, өргөдөл гомдлыг хугацаанд нь шийдвэрлэх ажлыг зохион байгуулах,
-Захиргааны алба нь бүтцийн өөрчлөлт, чиг үүрэг, үйл ажиллагаатай уялдсан хүний нөөцийн удирдлагын арга барилыг мөрдөж төрийн албан хаагчийн суралцах, ажиллах нөхцөл, эрүүл мэнд, нийгмийн баталгааг үе шаттайгаар хангаж албыг мэргэшсэн тогтвортой чадварлаг алба байлгахад үйл ажиллагаагаа чиглүүлэх,
-Алба нь үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөтэй байх бөгөөд тухайн жилд бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг нэгтгэн биелэлтийг хангуулж ажиллах,
-Албаны даргатай нэгжийн менежерүүд, нэгжийн менежертэй төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид үр дүнгийн гэрээ байгуулж хагас бүтэн жилээр дүгнэж ажиллана
-Хэлтсүүдийн ажлыг уялдуулан зохицуулах, хамтын ажиллагааг хэвшүүлэх, боловсронгуй болгох, хамт олныг төлөвшүүлэн бүрдүүлэх нэгдмэл зорилготой ажиллах
-Захиргааны алба нь төрийн албан хаагчид авилгад автахгүй, үнэнч шудрага байх, төрийн албаны ёс зүйн хэв хэмжээг чанд сахих асуудалд хяналт тавьж ажиллах
-Ажлын болон албан тушаалтны дутагдал доголдол, зөрчлийг тухай бүрд нь арилгуулж ажиллах,
-Албаны үйл ажиллагаанд албан бичиг хэрэг хөтлөлтийн зааврыг мөрдөн ажилуулах, төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хадгах,
-Албаны дотоод журам, ажлын байран дээр мөрдөгдөж байгаа бусад журмыг чанд сахих,
