“Итгэлийн цамхаг”, “Хайрын будаа” ТББ-аас Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн гудамж талбайн цэвэрлэгч нарт дулаан чихэвч бэлэглэлээ. Хүйтрэлт ихтэй хүнд өвөл болж байгаа энэ үед үүрийн туяанаас үдшийн бүрий болтол гудамж талбайг цэвэрлэж, хальтиргаа, гулгааг арилгаж байдаг тэдэнд сэтгэлийн дэм болгож, ийм бэлэг гардуулсан байна. Шар хантаазтангуудыг хүйтнээс хамгаалсан чихэвчийг БНСУ-ын Гадаадын иргэдийг дэмжих сайн санааны нийгэмлэгээс ирүүлжээ. Эдгээр ТББ-ууд нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран ажиллаж, хот тохижилт болон байгаль орчны бохирдолтой тэмцэхэд туслалцаа үзүүлсээр ирсэн байна.
Өнгөрсөн жил гэхэд л Туул гол орчмыг цэвэрлэх ажлыг хамтран зохион байгуулжээ.
