Мэдээ мэдээлэл:

2010 ОНЫ ХАВРЫН ТЭРГҮҮН САРЫН САР ШИНИЙН

БАЯРЫН ҮЕЭР НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ

ГАЗРУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

НЭГ. ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд 02 –р сарын 13 –нд 09.00 –24.00 цагт ажиллаж, 02- р сарын 14, 15, 16 –нд амарч, 02- р сарын 17 - с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд 02-р сарын 13 – нд 09.00 – 22.00 цагт ажиллаж, 02 –р сарын 14, 15 –нд амарна. Номингийн бүх салбарууд 02 –р сарын 16 -аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Боса” сүлжээний дэлгүүрүүд баярын өдрүүдэд амралтгүйгээр 09.00 –24.00 цагийн хооронд ажиллана. 02 –р сарын 14 –нд “Боса -2”, “Боса -3, “Боса -5 дэлгүүрүүд амарна. 02 –р сарын 15 –аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд 02 –р сарын 13 –нд 09.00 –24.00 цагт ажиллаж , 02 –р сарын 14 –нд амраад, 02- р сарын 15 –с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Скай” их дэлгүүр 02 –р сарын 13 –нд 10.00 – 20.30 цагт ажиллаж, “Скай” хапермаркет 02 –р сарын 13 –нд 09.00 – 20.00 цагт ажиллана. 02 –р сарын 14, 15, 16 –нд амраад, 02 –р сарын 17 – с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв 02 - р сарын 13 -нд ердийн цагийн хувиараар 10.00 - 18.00 цагт ажиллаж , 02 – р сарын 14 –аас эхлэн 02 –р сарын 26 –нийг дуустал амарна. 02 - р сарын 27 – с эхлэн ердийн цагийн хувиарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв 02 –р сарын 13 –нд ердийн цагийн хувиараар бүтэн ажиллаж, 02 –р сарын 14 -өөс эхлэн 02 –р сарын 18 –ийг хүртэл амрана. 02 –р сарын 18 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” худалдааны төв 02 –р сарын 13 –нд өглөө 09.00 –19.00 цаг хүртэл ажиллаж, 02 –р сарын 14, 15, 16 –нд амраад, 02 –р сарын 17 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв 02 –р сарын 13 –нд өглөө 06.00 –18.00 цаг хүртэл ажиллаж, 02 –р сарын 14, 15, 16, 17 –нд амраад, 02 –р сарын 18 – с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ трейд” техникийн зах 02 –р сарын 13 –нд 09.00 –15.00 цаг хүртэл ажиллаж, 02 –р сарын 14, 15, 16, 17, 18 -нд амраад, 02- р сарын 19 – с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 02 -р сарын 13 -нд 10.00 – 22.00 цагт ажиллаж, 02 –р сарын 14, 15, 16 –нд амраад, 02 –р ззсарын 17 – с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

ХОЁР. НИЙТИЙН ХООЛ

Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 02 –р сарын 13 –нд бүтэн ажиллаж, 02 –р сарын 14, 15, 16 –нд амраад, 02 –р сарын 17 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Баар цэнгээний газрууд 02 –р сарын 13 –нд 15.00 – 24.00 цагт ажиллаж, 02 –р сарын 14, 15, 16 –нд амраад, 02- р сарын 17 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.

ГУРАВ. НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ шинийн 1 буюу 02 – р сарын 14 –нд 07.00 цагаас, шинийн 1,2 буюу 02 –р сарын 15,16 –нд 08.00 -22.30 цаг хүртэл ажиллана. Энгийн баяр, амралтын өдрүүдэд өдөр тутам үндсэн чиглэлд 511, туслах чиглэлд 319, хот орчимд 44, нийт 830 автобус, тролейбус ажилладаг ба сар шинийн баярын өдрүүдэд үндсэн чиглэлд 481, туслах чиглэлд 430, хот орчимд 46, нийт 957 тээврийн хэрэгсэл ажиллахаар төлөвлөөд байна.

Нийслэл хотын дотор таксийн үйлчилгээнд 21 аж ахуйн нэгж байгууллагын 600 такси шугаманд үйлчилж байгаагаас, 24 цагаар 19 -50 дугаарын утсанд дуудлага хүлээн авч 300 орчим таксигаар үйлчилнэ.

Мөн 2009 оны 02 –р сарын 14 –ны өдрөөс 02 –р сарын 16 –ны өдрийг дуустал хөдөлмөрчдийн хүсэлтээр бага оврын автобусаар захиалгат үйлчилгээг 08.00 -22.30 цагийн хооронд явуулах ба захиалгыг 321490, 313276 дугаарын утсуудаар авна. Захиалгат үйлчилгээнд нийт 52 бага оврын автобус хамрагдаж хотын захын гэр хорооллын 11 чиглэлээс үйлчлэх болно.зз

 

д/д

Үйлчлэх цэгүүд

Ажиллах тээврийн хэрэгслийн тоо

1

Улиастай

3

2

Хужирбулан

5

3

Цайз зах

5

4

Дамбадаржаа

5

5

Чингэлтэй

4

6

Хайлааст

5

7

Толгойт

5

8

Эрдэнэтолгой

4

9

3,4 хороолол

3

10

Дарь эх ганц худаг

8

11

Шархад

5

ДҮН

52

 

Жич: Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг доорхи утсуудаар хүлээн авна.

Нийслэлийн тээврийн газар: 976 -11 -323176

976 -11 -326352

976 -11 -321490

ДӨРӨВ. АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Үсчин, гоо сайхны газрууд 02 –р сарын 13 –нд 09.00 –21.00 цаг хүртэл ажиллаж, 02 –р сарын 14, 15 –нд амарна.

Гутал засварын газрууд 02 –р сарын 13 –нд 09.00 –20.00 цаг хүртэл ажиллаж, 02 –р сарын 14, 15 –нд амарна.

Хими цэвэрлэгээний үйлчилгээ 02- р сарын 13 –нд 09.00 -20.00 цаг хүртэл ажиллаж, 02 –р сарын 14, 15 –нд амраад, 02 –р сарын 16 –с эхлэн бүх үйлчилгээ ердийн цагийн хуваарийн дагуу явагдана.

ТАВ. ЦАХИЛГААН ХАНГАМЖ

Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг 343048, 343004, 345909 / БГД, СХД, ХУД /, 353570 / СБД, ЧД, БЗД / дугаарын утсаар хүлээн авч барагдуулна.

ЗУРГАА. УС ХАНГАМЖ

Ус сувгийн удирдах газрын гэр хорооллын ус түгээх байруудын сар шинийн баяраар ажиллах цагийн хуваарь

А. Салбаруудын нэгдсэн албаны төвлөрсөн шугамд холбогдсон ус түгээх байруудын ажиллах цагийн хуваарь

Д/д

Өдөр

Гараг

Ажиллах цаг

1

02.13

Бямба

09.00 -19.00

2

02.14

/ Шинийн -1 /

Ням

Амарна

3

02.15

/ Шинийн -1 /

Даваа

10.00 -14.00

4

02.16

/ Шинийн -2 /

Мягмар

15.00 -19.00

5

02.17

Лхагва

15.00 -19.00

Б. Зөөврийн ус хангамжийн албаны зөөврөөр ус түгээх байруудын ажиллах цагийн хуваарь

Д/д

Өдөр

Гараг

Ажиллах цаг

1

02.13

Бямба

09.00 -20.00

2

02.14

/ Шинийн -1 /

Ням

Амарна

3

02.15

/ Шинийн -1 /

Даваа

Амарна

4

02.16

/ Шинийн -2 /

Мягмар

10.00 -14.00

15.00 -19.00

5

02.17

Лхагва

10.00 -14.00

15.00 -19.00

Жич: Баярын өдрүүдэд УСУГ болон , зөөврийн ус хангамжийн алба, салбаруудын нэгдсэн албадууд дээр хариуцлагатай жижүүрүүд ажиллана.

Үйлчилгээний талаар санал авах утас: 70157066, 70157016, ЗУХА-70157025

ДОЛОО. ОРОН СУУЦ , НИЙТИЙН АЖ АХУЙ

Орон сууц нийтийн удирдах газар, түүний харъяа ОСНАА –н компаний ээлжийн инженерүүд 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээний талаар гарсан санал, гомдлыг 325595 дугаарын утсаар хүлээн авч барагдуулна. Аваарийн ангитай 325595, 320903 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машинууд 24 цагаар дуудлага авч ажиллана.

НАЙМ. ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ БУЯН” КОМПАНИ

Буян” компани 02 –р сарын 13 –аас 16 –ны хооронд 09.00-15.00 цагт ажиллаж , 02 –р сарын 17 –ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА