№5 2010.2.8
СБД; 12 тн элс давсны холимог, 6,5 тн давсыг Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Цэрэндоржийн гудамж, Багшийн дээдийн уулзвар, Бага тойруу, СБД, НҮБ, 11-р хороолол, Засгийн Газрын ордны баруун, зүүн талаар цацлаа. Одоогийн байдлаар 12 тн давс нөөцөнд байна.
Хан-Уул; 26 хүний бүрэлдхүүнтэй 7 тн давс 3 тн бодисыг Их тэнгэрийн ам, Зайсан, Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны гүүр, Танктай хөшөөний орчмоор цацсан байна. Мөн 12600 м квадрат талбайг цасны машинаар шүүрдэж, 6700 м квадрат талбайн замын нуухыг цэвэрлэсэн байна. Нөөцөнд 20 тн давс 3 тн бодисны нөөцтэй байна.
СХД; Нийт 2 өдөрт 6 тн давсыг СХД, 199-р цэргийн анги, Баянхошуу, Жанцангийн уулзвар, Хөтөлийн өгсүүрээр цацсан байна. Дараагийн ээлжинд дахин 4 тн элс давсны холимог ачин Баянхошуу ЗЦГ-н пост, 1-р хороолол, 1-р хорооллын арын зам, Жанцангийн уулзвар зэрэгт цацсан байна. Нөөцөнд 3 тн бодис, 2 тн элс, давсны холимог, 40 тн давс байна.
БЗД; 2 күб метр элс, давсны холимог 9 тн, 3 тн бодисыг Бөхийн өргөөний уузвараас Зүүн 4 зам, Сансрын түнель, Оффицеруудын ордон, Жуковын музейн урд талын замаар цацлаа. Нөөц 10 күб элс, 4 тн давс байна.
ЧД; 2 өдөр бүрэн бүрэлдхүүнээрээ 1 трактор 3 машинтай хонож ажиллаа. 8 тн давс, 3 тн бодисыг Гэсэр, Баянбүрдийн тойрог, Зурагтын дээшээ өгссөн зам, Самбуугийн гудамж, Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвар, Ялалт кинотеатрын урд талын зам, Баруун Сэлбийн уулзвар, Хотын Захиргаа, Төв шуудангийн уулзвараар цацлаа. Үлдэгдэл бодис, давс байхгүй
Баянгол дүүрэг; 6-8ны өдрүүдэд 4 удаагийн цацалтаар 8 тн давс 3 тн бодисыг Хасбаатарын гудамж, Амарсанаагийн гудамж, Чингүнжавын гудамжаар шүүрддэг машинаар шүүрдэв. Мөн Амарсанаагийн гудамжны өгсдөг урууддаг, Чингүнжавын гудамжны өгсдөг урууддаг, Гэмтлийн эмнэлгээс 3,4-р хорооллын зам, 25-р эмийн сангийн уулзвар, 10-р хорооллын МТ-н бензин колонкийн уулзвар, Гэсэр сүмээс дээш өгсдөг замуудаар цацлаа. Үлдэгдэл давс 2 тн, бодис 2 тн байна.
Хот тохижилтын газар; Өглөө 6 цагт 2 машинаар Эхний машин Нарантуул захаас 10-р хороолол хүртэл Нарны замын дагуу 2 тн бодис, 5 тн давс цацлаа. Мөн цасны шүүрддэг машинаар уг замын дагуу шүүрдэн явж байна. Нөөц 55 тн бодис байна.
Хотын хэмжээнд нийт 46,5 тн давс, 17 тн бодисыг 54 гудамж, талбай, замын уулзварт цацаж 252 хүн ээлжээр 11 машин техниктэй ажиллаа. Одоогийн байдлаар нийслэлд 78 тн давс, 12 күб метр элс, 63 тн бодисны нөөцтэй байна.
