Мэдээ мэдээлэл:

Цагаан сарыг угтсан нийтийн их цэвэрлэгээний мэдээ

№6 2010.02.22

2010 оны 02-р сарын 08-ны өдрөөс 02-р сарын 17-ны өдрүүдэд авто замын хальтиргаа гулгааг арилгах, цас мөс цэвэрлэх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Их цэвэрлэгээнд 2863 байгууллага аж ахуй нэгж, 300 гаруй СӨХ хамрагдаж 13433 хүн оролцож нийт 875928 м2 зам талбайн цас мөсийг цэвэрлэж 990.6 тн хог хаягдал тээвэрлэн цэвэрлэгэний үеэр дүүрэг бүрт 3 тн нийт 18 тн бодисыг гаргалаа. Мөн Нийслэлийн Хөдөлмөрийн газартай хамтарч 400 ажилгүй иргэдийг гарган авто замын уулзвар, өгсүүр уруу газрын цас, мөсийг цохиулж цэвэрлэх ажилд оролцууллаа. тус ажилд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн замын цагдаагийн газартай хамтарч хяналт тавьж ажиллалаа. Цагаан сарын баярын өдрүүдэд хариуцлагатай жижүүр гарган хувиарын дагуу ажиллаа.

Захирагчийн ажлын алба

Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэс