2010 оны 1-р сард нийслэл хотод импортоор орж ирсэн гол нэрийн импортын хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн байдал :
|
№ |
Бүтээгдэхүүний нэр |
Хэмжих нэгж |
Тоо, хэмжээ |
|
1. |
Хуурай сүү |
кг |
109461.8 |
|
2 |
Цөцгийн тос |
кг |
1000.0 |
|
3 |
Төмс |
кг |
846330.0 |
|
4. |
Хүнсний ногоо 1. Сонгино, сармис 2. Байцаа 3. Лууван, манжин, бусад үндэс үрт ногоо |
кг кг кг |
2894535.0 504247.3 2039450.7 350837.0 |
|
5 |
Бусад самар |
кг |
554.4 |
|
6 |
Алим, лийр |
кг |
621100.7 |
|
7 |
Шахмал цай |
кг |
340101.0 |
|
8 |
Байхуу цай |
кг |
8770.1 |
|
9 |
Цагаан будаа |
кг |
1540004.7 |
|
10 |
Шар будаа |
кг |
43798.0 |
|
11 |
Улаанбуудайн гурил |
кг |
8237480.0 |
|
12 |
Ургамлын тос |
кг |
1177365.2 |
|
13 |
Маргарин |
кг |
504560.0 |
|
14 |
Элсэн чихэр |
кг |
1877639.4 |
|
15 |
Талх, амтлаг гурилан зүйлс |
кг |
698732.2 |
|
16 |
Талх,талхан бүтээгдэхүүн |
кг |
240.0 |
|
20 |
Давс 1. Иоджуулсан давс 2. Бусад давс |
кг кг кг |
1342484.3 1161160.0 181324.3 |
Нийлүүлэлтийн байдлаас үзэхэд нийслэлийн хүн амын сард хэрэглэх хэрэгцээнээс ургамлын тос 513.5 тн –оор, будаа 388.8 тн-оор, элсэн чихэр 284.2 тн-оор, давс 1050.4 тн -оор илүү нийлүүлсэн байна. Энэ нь үнийг тогтвортой байхад нөлөөсөн гэж үзэж байна. .
Үүнээс гадна “ Алтан тариа” задгай, савласан гурил I, II зэрэг, орос, хятад гурил, “ Атар” талх зэрэг бүтээгдэхүүний үнэ буурсан байна.
Хоёр. Махны нийлүүлэлт, үнийн талаар
2010 оны 2 дугаар сарын 4-р долоо хоног, 3 дугаар сарын 1-р долоо хоногт Улаанбаатар хотод товчоодоор орж ирсэн махны нийлүүлэлтийг авч үзэхэд :
|
|
Хэмжих нэгж |
Үхрийн мах |
Хонины мах |
Адууны мах |
Ямааны мах |
Тэмээний мах |
Гахайн мах |
Дайвар бүтээгдэхүүн |
НИЙТ ДҮН |
|
2010.02.24 |
тн |
14.33 |
37.33 |
43.02 |
28.64 |
0.7 |
1.1 |
12.2 |
137,32 |
|
2010.03.03 |
тн |
23.1 |
8.8 |
1.1 |
2.9 |
1.2 |
0.1 |
0.3 |
37.50 |
Дээрхи байдлаас үзэхэд нийслэл хотын махны нийлүүлэлт өмнөх долоо хоногоос 96.82 тонноор багассан байна. Энэ нь нийслэл хотод зөвхөн 7 хоногт 37.5 тн мах нийлүүлэгдсэн нь нийслэлийн хүн амын хоногт хэрэглэх махны хэрэгцээнээс 182.5 тн-оор бага байна.
Махны нийлүүлэлт багассан нь дараахи асуудалтай холбоотой гэж үзэж байна
1. Цаг агаарын хүндрэлтэй байдлаас малын хорогдол их байгаа
2. Мах бэлтгэн нийлүүлэгч нарын махны нөөц багассантай
3. Өмнөх онуудад нийслэл хотод товчоодоор өдөрт 50-70тн мах нийлүүлэгдсэн байсан үзүүлэлт байдаг. Тэгэхэд өнөөдөр долоо хоногт нийслэлд 37.5 тн мах нилүүлэгдсэн байгаа нь махны нийлүүлэлтийн хомсдол цаашид үргэлжлэх хандлагатай байна
Махны нийлүүлэлт багассантай холбоотой махны дундаж үнэ:
2010 оны 3-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг кг махыг дундажаар 3533 төгрөг, үхрийн ястай махыг нэг кг-ийг нь дундажаар 4117 төгрөгөөр худалдаж байна. Мөн хонины цул нэг кг махыг дундажаар 3725 төгрөг, үхрийн цул махыг кг-ийг нь дундажаар 4525 төгрөгөөр худалдаалж байна.
Махны дундаж үнийг өмнөх долоо хоногтой харьцуулсан зэрэгцүүлэлт ,
|
№ |
|
|
Хэмжих нэгж |
2010.02.24 |
2010.03.03 |
2010.03.03/2010.02.24 |
|
1 |
Хонины мах |
ястай |
кг |
3567 |
3533 |
99.0 |
|
Цул |
кг |
3750 |
3725 |
99.3 |
||
|
2 |
Үхрийн мах |
ястай |
кг |
4206 |
4117 |
97.9 |
|
Цул |
кг |
4513 |
4525 |
100.3 |
||
|
3 |
Адууны мах |
ястай |
кг |
3020 |
3117 |
103.2 |
|
4 |
Ямааны мах |
Ястай |
кг |
2267 |
2267 |
100.0 |
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.0 хувиар буюу 34 төгрөгөөр, хонины цул махны үнэ 0.7 хувиар буюу 25 төгрөгөөр тус тус буурсан байна. Хонины ястай, цул махны дундаж үнэ 12-89 төгрөгөөр буурсан нь иргэдийн худалдан авах чадвар нэмэгдэхгүй байгаатай холбоотой гэж үзэж байна.
Энэ 7 хоногийн ажиглалтаар хонины мах “ Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 3000 төгрөгөөр, “ Меркури ” хүнсний захад хамгийн үнэтэй буюу 4600 төгрөг байв.
Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2,1 хувиар буюу 89 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 0.3 хувиар буюу 12 төгрөгөөр өссөн байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “ Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 3700 төгрөгөөр, “ Бөмбөгөр” хүнсний захад хамгийн үнэтэй буюу 4800 төгрөг байв.
Махны дундаж үнийг өмнөх оны мөн үетэй харьцуулсан зэрэгцүүлэлт,
|
№ |
|
|
Хэмжих нэгж |
2009.03.03 |
2010.03.03 |
2010/2009 |
|
1 |
Хонины мах |
ястай |
кг |
2856 |
3533 |
123.7 |
|
цул |
кг |
2943 |
3725 |
126.6 |
||
|
2 |
Үхрийн мах |
ястай |
кг |
3400 |
4117 |
121.1 |
|
цул |
кг |
3725 |
4525 |
121.5 |
||
|
3 |
Адууны мах |
ястай |
кг |
2300 |
3117 |
131.3 |
|
4 |
Ямааны мах |
Ястай |
кг |
|
2267 |
|
ХҮНС, ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
