Хот, нийтийн аж ахуйн хэлтсээс ОХУ-ын М.А.Лисавенкогийн нэрэмжит Сибирийн ургамал судлал шинжлэх ухааны хүрээлэн, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхимтэй хамтран “Улаанбаатар хотын цэвэр агаар цэцэрлэгжүүлэлт” сэдэвт дугуй ширээний уулзалтыг 03 сарын 17-нд амжилттай зохион байгууллаа.
Уулзалтанд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш, Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Д.Рэгдэл, ОХУ-ын элчин сайдын яам, М.А.Лисавенкогийн нэрэмжит Сибирийн ургамал судлал шинжлэх ухааны хүрээлэнгийн төлөөлөгчид, дүүргүүдийн удирдлагууд, холбогдох мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүд оролцож санал солилцлоо.



