НИЙСЛЭЛИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ “УЛААНБААТАР ХОТЫН ХӨРС, УС, АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ АРГА ЗАМ” СЭДЭВТ ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Нийтлэг үндэслэл: Улаанбаатар хотын хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулахад их, дээд сургуулиудын оюутнуудын санал санаачлагыг дэмжих, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “ЦЭВЭР ОРЧИН, ЭРҮҮЛ АМЬДРАЛ” сэдвийн дор шилдэг илтгэлийн уралдааныг зарлаж байна.
Зорилго: Нийслэл Улаанбаатар хотын орчны бохирдлыг бууруулахад их, дээд сургуулиудад суралцагч оюутан залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн идэвхийг сайжруулахад оршино.
Зохион байгуулагч: Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэс
Монголын оюутны холбоо
“Ногоон эвсэл” ТББ
“Хот байгуулалтын мэдээлэл судалгааны төв” ТББ
Сэдэв: “Улаанбаатар хотын хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулах арга зам”
Хамрагдах хүрээ: Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт Их, Дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцагч төгсөх дамжааны оюутнууд хамрагдах боломжтой.
Болзол, тавигдах шаардлага:
1. Шинэ санаа дэвшүүлсэн байх
2. 3-5 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлж оролцоно
3. Шинэ технологи, ноу хау тусгах
4. Судалгаа, шинжилгээний үндэслэлтэй /харьцуулсан судлагаа/
5. Бодит үр дүн, амьдралд хэрэгжих боломжтой
6. Файлаар болон хэвлэмэлээр өгөх
7. Илтгэлээ хугацаанд нь өгөх
8. Нэг илтгэл А4-ийн хэмжээтэй цаасан дээр 5 хуудаснаас хэтрэхгүй байх
9. Илтгэлийг Power point-оор тавьж болно
10. Оролцогчид овог нэр, сургууль, анги, харилцах утасны дугаараа бичсэн байна.
Уралдааны хугацаа: Тэмцээн 2 үе шаттай явагдах бөгөөд эхний ээлжинд ирүүлсэн илтгэлүүдтэй уралдааны комисс танилцаж нийт ирсэн илтгэлээс 20 оюутны материалыг шалгаруулж дараагийн шатанд илтгэлүүдийг хэлэлцүүлнэ.
1-р үе 2010 оны 03-р сарын 17-ноос 04-р сарын 23-н хүртэл
2-р үе 2010 оны 04-р сарын 28-нд болно. /Эцсийн шалгаруулалт болох газрыг жич зарлана./
Шагнал урамшуулал:
Тэргүүн байр 1 /цом, өргөмжлөл, 300 000₮/
Дэд байр 1 /өргөмжлөл, 200 000₮/
Гутгаар байр 1 /өргөмжлөл, 150 000₮/
Тусгай байр 1 /өргөмжлөл, дурсгалын зүйл/
Уран илтгэгч 1 /өргөмжлөл, дурсгалын зүйл/
Илтгэл хүлээн авах хаяг: Илтгэлүүдийг 2010 оны 03-р сарын 17-ноос 2010 оны 04-р сарын 19-ний өдрийг хүртэл өглөөний 10.00 цагаас оройн 17.00 цагийн хооронд Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Ц.Жигжиджавын гудамж-9, “Хангарьд Ордон” 6 давхарт 601 тоот өрөөнд хүлээж авна. /Талбайн баруун талын НЗДТГ-ын шинэ байр/
Утас: 315335, 99080507
