3 ДУГААР САРЫН 26-28-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ХАВРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ УГТСАН БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ МЭДЭЭ
2010.03.29 №7
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны даргын 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шуурхай зөвөлгөөн дээр өгөдсөн үүргийн дагуу нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг 03 дугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Баянгол дүүрэг:
Бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр Нийслэлийн Засаг даргын 01 тоот албан даалгавар, Дүүргийн Засаг даргын 110 дугаар захирамжын дагуу дүүргийн нутаг дэвсгэрт орших үерийн далан сувагт үзлэг шинжилгээ хийж урьдчилан төлөвлөсний дагуу 2010 оны 3 дугаар сарын 25, 26, 27-ны өдрүүдэд шар усны үерээс урьдчилан сэргийлэх зорилгоор цэвэрлэгээний ажил зохион байгуулсан. Нийт 6.4 км урт үерийн далан сувагт 3 хоногийн хугацаанд ажиллаж далангын гольдрол дагуу болон далангийн аманд үүссэн ахуйн хог хаягдлыг бүрэн цэвэрлэсэн. Цэвэрлэгээнд 1 трактор, 16 тээврийн хэрэгсэл, ХХҮХ-д бүртгэлтэй 510 хүн оролцож 42 рейсээр 214 тн хогийг Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт зайлуулсан. Цэвэрлэгээ хийгдсэний дараа буюу өнөөдрийн байдлаар дүүргийн нутагт орших далан сувагт хог хаягдлаар бөглөрсөн газар болон далангийн аманд үүссэн хог хаягдал байхгүй, далангийн гольдорлын дагуу цэвэрхэн байна.
Баянзүрх дүүрэг:
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт их цэвэрлэгээг 3 дугаар сарын 26-28–ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд цэвэрлэгээний үеэр нийт 519 байгууллага аж ахуйн нэгж, 2921 хүн оролцож 97,6 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэсэн.
Мөн цэвэрлэгээний үеэр цагдаагийн академи, дүүргийн эрүүлжүүлэх болон ТҮК-ийн ажилчид нийтийн эзэмшлийн зам талбайд түүвэр цэвэрлэгээг хийсэн.
Сонгинохайрхан дүүрэг:
3 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд тус дүүргээс нийт 739 байгууллага аж ахуйн нэгж, 4556 хүн цэвэрлэгээнд гарч 195 тн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт ачиж тээвэрлэсэн.
Хан-Уул дүүрэг:
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт их цэвэрлэгээг 3-р сарын 26-28–ны өдрүүдэд зохион байгууллаа. ТҮК-ийн 30 ажилчид Энх тайваны гүүр, Чингисийн өргөн чөлөө, Их тэнгэр, Махатма Ганди, Зайсангийн зам дагуу түүвэр болон нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээг 2 өдөр хийлээ. Бүх нийтийн их цэвэрлэгээний өдрүүдэд ТҮК–аас 11 машин, ковш 1, 46 ажилчид байнга ажилласан болно.
Нийтийн их цэвэрлэгээний хүрээнд байгуулага орчны болон нийтийн эзэмшлийн зам талбай, хороодын нутаг дэвсгэр дэвсгэрт ил задгай үүссэн болон хур хогийг цэвэрлэх ажлыг зохион байгуулан нийт 70 машин хогийн цэвэрлэж, бөөгнүүлэн 560 тн хогийг ачиж, зайлууллаа. Их цэвэрлэгээний ажилд ХХҮХ, хороод хамтран хороодын ажилгүй иргэдийг түр ажлын байраар ханган нийт 53 хүн хамруулан 636000 төгрөг зарцуулсны зэрэгцээ дүүргээс цэвэрлэгээний ажилд дэмжлэг үзүүлэн 5.0 сая төгрөг зарцууллаа.
Чингэлтэй дүүрэг:
Бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр Чингэлтэй дүүргээс 389 байгууллага аж ахуйн нэгж, 1536 хүн оролцож нийтдээ 240 тн хог хаягдлыг Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт ачиж тээвэрлэсэн.
Сүхбаатар дүүрэг:
Дүүргийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 25 ны єдрийн 98 тоот захирамжаар байгуулагдсан 6 ажлын хэсэг тус бүр 3 хороог хариуцан, нийтийн эзэмшлийн гудамж, талбай,,орц байр,гэр хороллын хашаа,гудамж байгууллага,аж ахуйн нэгжийн эзэмшил талбайг байгууллага,аж ахуйн нэгж, хорооны иргэд,Сууц Ємчлєгчдийн Холбоо,Монгол Улсын Их Сургуулийн 400 оюутныг оролцуулан зохион байгуулж цэвэрлүүллээ.
Залуучуудын єргєн чєлєє, Их тойруу, Цэрэндоржийн гудамж, Сүхбаатарын гудамж, Сєүлийн гудамжинд нийт 977 байгууллага аж ахуйн нэгж, 6872 хүн их цэвэрлэгээнд гарч 495,4 тн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт ачиж тээвэрлэсэн бөгөөд ТҮК-ийн ажилчид нийтийн эзэмшлийн зам талбайд түүвэр цэвэрлэгээ хийсэн.
Нийслэлийн хэмжээнд:
2010 оны 03 дугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд болсон бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр Нийслэлийн хэмжээнд 22405 хүн, 4160 аж ахуй нэгж байгууллага идэвхитэй оролцож, 1704 тн хог хаягдлыг Нарангийн энгэрийн тєвлєрсєн хогийн цэг рүү ачиж тээвэрлэж устгасан болно.
Цэвэрлэгээнд идэвхтэй сайн оролцсон байгууллага аж ахуйн нэгжүүдэд цагдаагийн академи, Монголын оюутны холбоо, Монгол улсын их сургууль, Миний дэлгүүр сүлжээ.
Харин Чингэлтэй, Хан Уул дүүргийн хувьд бүх нийтийн их цэвэрлэгээнд хангалтгүй оролцсон.
Цаашид Энхтайвны өргөн чөлөө, Намьянжуугийн гудамж, Их тойруу зэрэг автозамын тусгаарлах хашлагын доод хэсэг, нийтийн эзэмшлийн гудамж талбайн хайлсан цасны хар улыг цэвэрлэх ажлыг хийх шаардлагатай байна.
