Огноо: 2010 оны 04 дүгээр сарын 13
Тендер шалгаруулалтын нэр:
Чингэлтэй дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт
орших “Самбалхүндэв”-ийн оршуулгын
газарт хашаа барих ажил гүйцэтгэх
Тендер шалгаруулалтын дугаар: 05/10-Т-01
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Чингэлтэй дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт орших “Самбалхүндэв”-ийн оршуулгын газарт хашаа барих ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн бичиг баримтыг бичгээр хүсэлтээ гаргаж эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 100000 /Нэг зуун мянга/ төгрөгөөр худалдан авч болно.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт түүний үнийн дүнгийн хоёр хувиас багагүй хэмжээний төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 11=00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан ирүүлсэн материалыг 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 12=00 цагт нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Захиалагчийн хаяг :
Улаанбаатар хот. Чингэлтэй дүүрэг. Жигжиджавын гудамж-9. Хангарьд ордон. Захирагчийн ажлын албаны ХНААХэлтэс Утас 326468, факс 323674
Нээлт хийх хаяг :
Хангарьд ордон. 6 давхар 604 тоот
