Мэдээ мэдээлэл:

ХАВРЫН БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖЛЫН УДИРДАМЖ

Зорилго:

Нийслэлийн иргэдийн ая тухтай амарч, нөхцлийг бүрдүүлэхэд оршино.

Хугацаа: 2010 оны 04-р сарын 21-24 өдөр

Зохион байгуулж, хамтран оролцох багууллага:

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэс, Нийслэлийн ЗДТГ-ны Хэвлэл мэдээллийн алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн хөдөлмөр халамж үйлчилгээний газар, дүүргүүдийн ЗДТГ, Хог хаягдлын үйлчилгээний сан, хороод, Хот тохижилтын газар, Тохижилт үйлчилгээний компаниуд, Монголын СӨХ-ны дээд зөвлөл.

Чиглэл:

1. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 63-р тогтоолын хавсралт “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ыг БААН, иргэдэд сурталчилах, журмын заалтуудыг хангуулж ажиллах

2. Нийслэлийн есөн дүүрэг тус бүрдээ хаврын бүх нийтийн цэвэрлэгээний нээлтийг зохион байгуулах.

3. Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг өргөнөөр оролцуулах.

4. Томоохон зах, худалдаа, үйлчилгээний төвүүдийг түр хугацаагаар хааж, түрээслэгч болон худалдааны төвийн ажилтнуудыг цэвэрлэгээнд хамруулах

5. Нийслэлийн ногоон бүсэд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэж зайлуулах.

6. Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэрлийн болон цахилгааны шонгийн доор үүссэн хог, орон сууц, гэр хорооллын дунд, гуу жалганд үүсэж хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэж зайлуулах

7. Айл өрх болон БААН-ийн хог хаягдлыг өдөр бүр тогтмол ачиж цуглуулах

8. Дүүргийн ЗДТГ болон хороогоор үйлчлүүлж байгаа иргэд БААН-үүдэд болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг БААН-үүдэд их цэвэрлэгээний талаар мэдээлэл хүргэх, цэвэрлэгээний ажилд бүрэн хамруулах

9. Орон сууцны орц, лифтэнд чийгтэй цэвэрлэгээ, байрны эргэн тойрны хог хаягдлын түүвэр цэвэрлэгээ хийж, орцны гэрэлтүүлгийг бүрэн асаах

10. Нийслэлийн ХХҮГ болон дүүргийн ХХҮХ-д бүртгэлтэй иргэдийг цэвэрлэгээний ажилд хамруулах

11. Нийтийн эзэмшлийн гудамж зам талбай болон ногоон байгууламжид тархсан хог хаягдлыг цэвэрлэх ажилд их дээд сургуулийн оюутнуудыг хамруулах

12. Их цэвэрлэгээний талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр цацах, иргэд БААН-ийг цэвэрлэгээний ажилд татан оролцуулах талаар сурталчилгаа хийх

13. Цэвэрлэгээнд оролцоогүй БААН, иргэдэд хариуцлага тооцох

14. Улаанбаатар хотын ЗАА ны ОБХХМХ-ийн хэлсээс гарсан байршил, хэмжээ заасан газруудыг бүрэн цэвэрлэж , фото зурагаар баталгаажуулан ирүүлэх.

Их цэвэрлэгээний ажлыг сурталчилах:

Бүх нийтийн их цэвэрлэгээг иргэдэд зарлах, уриалах, сурталчилах ажлыг ЗАА-ны ОБХХМХ, НЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулах ба цэвэрлэгээний ажлын явц байдлыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр тухай бүр сурталчилж ажиллана.

Үр дүн танилцуулах:

Дүүргүүдийн ҮҮХ-ээс цэвэрлэгээний тайлан дүн мэдээг тогтоосон загварын дагуу гаргах ба их цэвэлэгээний ажлын урьдчилсан мэдээг 04-р сарын 23-нд, эцсийн дүнг 04-р сарын 24-нд, хог хаягдлыг цуглуулж тээвэрлэх ажлыг хэрхэн зохион байгуулж өнгөрүүлсэн талаарх нэгдсэн илтгэх хуудсыг 04-р сарын 25-нд тус тус ЗАА-ны ОБХХМХ-д ирүүлнэ.

Хаврын бүх нийтийн цэвэрлэгээнд НЗДТГ болон Хангарьд ордны төр захиргааны байгууллагуудын цэвэрлэх гудамж талбайн хуваарь

Байгууллагуудын нэрс

Оролцох албан газрууд

огноо

Хариуцах хүн

Оролцох хүний тоо

1

НЗДТГ

Сүхбаатарын талбайн хонхтой цэцэрлэг

10.IV.24

Ү.Ганболд

95

2

Захирагчийн Ажлын алба

Асашёорюүгийн цэцэрлэг

10.IV.24

З.Лхагвадорж

40

3

Агаарын чанарын алба

Багшийн дээдийн уулзвараас ШУТИС ийн уулзвар хүртэл

10.IV.24

Ч.Батсайхан

17

4

Газрын алба

Энхтайвний өргөн чөлөө баруун 4 замаас Цэцэг төвийн уулзвар хүртэл

10.IV.24

Ц.Сандуй

165

5

Хөдөө аж ахуйн газар

ШУТИС ийн уулзвараас МУИС ийн Эдийн засгийн сургууль хүртэл

10.IV.24

Р.Зоригт

15

6

Байгаль хамгаалах газар

МУИС ийн Эдийн засгийн сургуулиас Хүнсний 4-р дэлгүүр хүртэл

10.IV.24

О.Дэлгэрмаа

15

7

Боловсролын газар

Хүнсний 4-р дэлгүүрээс 5-р сургуулийн уулзвар хүртэл

10.IV.24

Д.Энхбаяр

30

8

Биеийн тамир спортын газар

5-р сургуулийн уулзвараас Зоос гоёлын уулзвар хүртэл

10.IV.24

Ж.Ганболд

10

9

Авто замын газар

Зоос гоёлын уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэл

10.IV.24

Д.Бат-Эрдэнэ

47

10

Мэдээлэл технологийн газар

Цэцэг төвийн уулзвараас Багшийн дээдийн уузвархүртэл

10.IV.24

Ш.Гантөмөр

23

11

Аялал жуулчлалын газар

Ш.Сүхбаатар

10

12

Улаанбаатар бүсийн зөвлөл

Г.Галсанпунцаг

2

13

Нийтлэг үйлчилгээний газар

ШУТИС ийн уулзвараас Сэлбэ голын гүүр хүртэл

10.IV.24

Т.Дашням

115

14

Эрүүл мэндийн газар

НҮБ –ийн гудамж

10.IV.24

Ц.Ганхүү

40

15

Халамж үйлчилгээний газар

М.Уламбаяр

12

16

Аудитын газар

ШУТИС ийн уулзвараас МУИС-ийн 1-р байрны уулзвар хүртэл

10.IV.24

Д.Цэрэндаш

23

17

Статистикийн газар

МУИС-ийн 1-р байрны уулзвараас Төв музейн уулзвар хүртэл

10.IV.24

Ч.Баярчимэг

12

18

Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газар

Зоос гоёлын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэл

10.IV.24

Э. Хүрэлбаатар

92

19

Хөрөнгө оруулалтын газар

20

Нийслэлийн зураг төслийн хүрээлэн

21

Нийтийн аж ахуйг сайжруулах 2-р төсөл Гэр хорооллын иргэдийн бүлгүүдийн хамтарсан цэвэрлэгээ

Сэлбэ гол дагуух 100 айлийн гүүрнээс Арслантай гүүр хүртэл

10.IV.24

Л.Бадамхорлоо

100