Мэдээ мэдээлэл:

ГЯЛГАР УУТНААС ТАТГАЛЗАЖ, ДААВУУ, ЦААСАН УУТ СОНГОЦГООЁ

Орчныг бохирдуулж, байгаль экологид ноцтой аюул учруулаад буй гялгар уутыг хэрэглээнээсээ шахах, оронд нь даавуун болон цаасан уутыг хэрэглэж занших цаг иржээ.

Учир нь: Гялгар уут нь ходоод, гэдэс, элэгний шархлаа, хорт хавдар үүсгэгч хитийн найлагатай, нянгийн бохирдолтой байдаг. Мөн гялгар уут хөрсөнд 60-500 хүртэл жилээр хадгалагдаж, элдэв химийн бодис ялгаруулан орчноо бохирдуулдаг байна. Худалдаанд хvнсний бvтээгдэхvvний зориулалтын цаасан уутыг хэрэглэхгvй байгаагаас хvнсний бvтээгдэхvvн байх ёстой чийгшлээ алдаж хатах, эсвэл vнэр танар орох, гаднаасаа ус чийг авах зэрэг сөрөг талтай.

Иймээс иргэн Та болон танай гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд,байгаль экологид аюул занал учруулж буй гялгар уутнаас татгалзан дараахи ухаалаг шийдвэрүүдийг гаргахыг уриалж байна.

Үүнд:

- Та хүнсний зүйл агуулсан гялгар уутыг хаяж, цаасан уутанд хоол хүнсээ хадгалаарай,

- Дэлгүүр, худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ даавуун болон хүнсний зориулалтын цаасан уутыг ашиглаж хэвшээрэй,

- Цаасан уутанд савласан бүтээгдэхүүн худалдаалахыг шаардаарай.

Ингэснээр үйлдвэрлэгчид, худалдаачид, иргэд бидний өөрийн эрvvл мэнд, байгаль орчноо хайрлан хамгаалахад оруулж буй том хувь нэмэр юм шvv.

Хоёрдогч хэрэглээний гялгар уут үйлдвэрлэгч аж ахуй нэгжийн зургуудаас:

Файл татах