АРДЫН ХУВЬСГАЛЫН 89 ЖИЛИЙН ОЙН ҮНДЭСНИЙ ИХ
БАЯР НААДМААР ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ
ГАЗРУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ
НЭГ. ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ
Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд 07 –р сарын 10 –нд 09.00 –24.00 цагт ажиллаж, 07- р сарын 11, 12 –нд амарч, 07- р сарын 13 - с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Номин холдинг” ХХК –ны сүлжээ дэлгүүрүүд 07 –р сарын 10 –нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, 07 –р сарын 11, 12 –нд “Улсын их дэлгүүр” 1 –р танхим 11.00 -20.00 цаг хүртэл ажиллаж, 2, 3, ,4 , 5 –р танхим амарна. Хорооллын “Номин их дэлгүүр”, “Номин агуулах худалдаа”, “Номин стандарт” дэлгүүрүүд амарна. “Номин плаза”, “Оолмарт”, “Номин Хайпермаркет”, “Билиг их дэлгүүр”, 10 –р хорооллын “Номин супермаркет”, “32 тойрог” , “Сансар” , “Соёолж” супермаркетууд 11.00 -20.00 цагт ажиллана.
Номингийн бүх салбаруудын супермаркетууд 07 –р сарын 13 –нд 11.00 -20.00 цаг хүртэл ажиллана. 07 –р сарын 14 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Боса” сүлжээний дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 09.00 –22.00 цагийн хооронд ажиллана.
Сонгинохангай ХХК –ны “Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 08.30 -22.00 цагийн хооронд ажиллана
“Скай” их дэлгүүр болон “Скай” хапермаркет 07 –р сарын 10, 11, 12, 13 –нд 10.00 – 21.00 цагт ажиллаж, 07 –р сарын 14, 15, 16 –нд амраад, 07 –р сарын 17 – с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Нарантуул” худалдааны төв 07 - р сарын 10 -нд ердийн цагийн хувиараар 10.00 - 19.00 цагт ажиллаж , 07 – р сарын 11 –ээс эхлэн 07 –р сарын 16 –нийг дуустал амарна. 07 - р сарын 17 – с эхлэн ердийн цагийн хувиарийн дагуу ажиллана.
“Хар хорин” худалдааны төв 07 –р сарын 10 –нд ердийн цагийн хувиараар бүтэн ажиллаж, 07 –р сарын 11, 12, 13 –нд амраад, 07 –р сарын 14 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Барс” худалдааны төв 07 –р сарын 10 –нд өглөө 08.00 –20.00 цаг хүртэл ажиллаж, 07 –р сарын 11, 12, 13 –нд амраад, 07 –р сарын 14 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Хүчит шонхор” худалдааны төв 07 –р сарын 10 –нд өглөө 06.00 –18.00 цаг хүртэл ажиллаж, 07 –р сарын 11 -15 –г хүртэл амраад, 07 –р сарын 15 – с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Да хүрээ трейд” техникийн зах 07 –р сарын 10 –нд 09.30 –15.00 цаг хүртэл ажиллаж, 07 –р сарын 11, 12, 13 -нд амраад, 07- р сарын 14 –с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 07 -р сарын 10 -нд 10.00 – 22.00 цагт ажиллаж, 07 –р сарын 11, 12 –нд амраад, 07 –р сарын 13 – с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
ХОЁР. НИЙТИЙН ХООЛ
Нийтийн үйлчилгээтэй зоогийн газар, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 07 –р сарын 10, 11, 12 –нд бүтэн ажиллаж, 07 –р сарын 13 –нд амраад, 07 –р сарын 14 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Баар цэнгээний газрууд 07 –р сарын 10, 11, 12, 13 –нд ердийн цагийн хувиарийн дагуу ажиллаж, 07 –р сарын 14 –нд амраад, 07- р сарын 15 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн түшиглэсэн газрынхаа ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.
ГУРАВ. НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Нийтийн тээврийн үйлчилгээ 2010 оны 07 – р сарын 10 -13 –ны өдрүүдэд 08.00 –22.30 цагийн хооронд үйлчилнэ.
Баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн, туслах 106 чиглэлд 912 тээврийн хэрэгсэл үйлчилнэ. Үүнээс их багтаамжийн автобус, тролейбус 67 чиглэлд 536, бага багтаамжийн автобус 30 чиглэлд 265, зуслангийн чиглэлд бага багтаамжийн автобус 6 чиглэлд 27, төв цэнгэлдэх хүрээлэн рүү орох их багтаамжийн автобус 32 чиглэлд 257, хүй 7 худаг руу явах их багтаамжийн автобус 1 чиглэлд 14, хүй 7 худаг руу явах бага багтаамжийн автобус 10 чиглэлд 70 автобус үйлчлэхээр тус тус төлөвлөөд байна.
Зуслангийн 6 чиглэлд 27 бага оврын автобус үйлчилнэ.
Жич: Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг доорхи утсуудаар хүлээн авна.
Нийслэлийн тээврийн газар: 976 -11 -323176
976 -11 -326352
976 -11 -321490
ДӨРӨВ. АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Үсчин, гоо сайхны газрууд 07 –р сарын 10 –нд 09.00 –21.00 цаг хүртэл ажиллаж, 07 –р сарын 11, 12 –нд амарна.
Гутал засварын газрууд 07 –р сарын 10 –нд 09.00 –20.00 цаг хүртэл ажиллаж, 07 –р сарын 11, 12 –нд амарна.
Хими цэвэрлэгээний үйлчилгээ 07- р сарын 10 –нд 09.00 -20.00 цаг хүртэл ажиллаж, 07 –р сарын 11, 12 –нд амраад, 07 –р сарын 13 –с эхлэн бүх үйлчилгээ ердийн цагийн хуваарийн дагуу явагдана.
ТАВ. ЦАХИЛГААН ХАНГАМЖ
Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг 343048, 343004, 345909 / БГД, СХД, ХУД /, 353570 / СБД, ЧД, БЗД / дугаарын утсаар хүлээн авч барагдуулна.
ЗУРГАА. УС ХАНГАМЖ
Ус сувгийн удирдах газрын гэр хорооллын ус түгээх байруудын баяр наадмын өдрүүдэд ажиллах цагийн хуваарь
А. Салбаруудын нэгдсэн албаны төвлөрсөн шугамд холбогдсон ус түгээх байруудын ажиллах цагийн хуваарь
|
Д/д |
Өдөр |
Гараг |
Ажиллах цаг |
|
1 |
07.10 |
Бямба |
10.00 -14.00 16.00 -20.00 |
|
2 |
07.11 |
Ням |
Амарна |
|
3 |
07.12 |
Даваа |
10.00 -14.00 16.00 -20.00 |
|
4 |
07.13 |
Мягмар |
Амарна |
|
5 |
07.14 |
Лхагва |
10.00 -14.00 16.00 -20.00 |
Б. Зөөврийн ус хангамжийн албаны зөөврөөр ус түгээх байруудын ажиллах цагийн хуваарь
|
Д/д |
Өдөр |
Гараг |
Ажиллах цаг |
|
1 |
07.10 |
Бямба |
10.00 -14.00 16.00 -20.00 |
|
2 |
07.11 |
Ням |
Амарна |
|
3 |
07.12 |
Даваа |
10.00 -14.00 16.00 -20.00 |
|
4 |
07.13 |
Мягмар |
Амарна |
|
5 |
07.14 |
Лхагва |
10.00 -14.00 16.00 -20.00 |
Жич: Баярын өдрүүдэд УСУГ болон , зөөврийн ус хангамжийн алба, салбаруудын нэгдсэн албадууд дээр хариуцлагатай жижүүрүүд ажиллана.
Үйлчилгээний талаар санал авах утас: 70157066, 70157016, ЗУХА-70157025
ДОЛОО. ОРОН СУУЦ , НИЙТИЙН АЖ АХУЙ
Орон сууц нийтийн удирдах газар, түүний харъяа ОСНАА –н компаний ээлжийн инженерүүд 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээний талаар гарсан санал, гомдлыг 325595 дугаарын утсаар хүлээн авч барагдуулна. Аваарийн ангитай 325595, 320903 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машинууд 24 цагаар дуудлага авч ажиллана.
НАЙМ. ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ БУЯН” КОМПАНИ
“Буян” компани 07 –р сарын 10 –аас 14 –ны хооронд 09.00-15.00 цагт ажиллаж , 07 –р сарын 14 –ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА



