Улаанбатар хотын авто замын барилга, өргөтгөл шинэчлэлт, засварын ажлын нийт явц 50 хувьтай хийгдэж байна.
1. Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлын хүрээнд:
· БЗД, Энхтайваны өргөн чөлөөнөөс Жанжин клуб хүртэл 0.8 км авто замын ажлыг “Наранбулаг-Хан” ХХК гүйцэтгэж байна. Замын ул хөрсийг хуулж зайлуулах болон далангийн дүүргэлтийн ажлыг дуусгаж, холбоо, цахилгааны ажлууд хийгдэж байна. Ажлын явц 30%
· Саппорогийн аюулгүйн тойрог-Гурвалжингийн гүүр хүртэлх 0.4 км авто замын шинэчлэлтийн ажлыг УБЗЗАК гүйцэтгэж байна. Аюулгүй тойрог дээрх хашлагыг нийт уртад шинээр сольж, суулгасан. Мөн тойргийн хойд хэсгийн тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнийг 5-р сарын 14-нд хааж, битум түрхлэг, суурь асфальтбетон хучилтыг гүйцэтгээд байна. Одоогийн байдлаар урд хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж, барилгын ажил явагдаж байна. Ажлын явц 35%
· Хотын төв авто замын урсгал засварын 8 багц ажлыг “Наранбулаг-Хан” ХХК, “Экспресс зам” ХХК, “Төгс үржих зам” ХХК, “Сан-Од” ХХХ, “Баткубик” ХХК, “Төгс зам” ХХК, “Бургатай зам” ХХК, “УБЗЗАК” зэрэг 8 мэргэжлийн аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна. Ажлын явц 70%-тай.
· 6 дүүргийн орон сууцны хороолол доторх авто замын урсгал засварын 9 багц ажлыг “Экспресс зам” ХХК, “Төгс үржих зам” ХХК, “Тотал инж” ХХК, “Баткубик” ХХК, “Төгс зам” ХХК, “Бургатай зам” ХХК, “Тотал инж” ХХК, “Би Ти Өү” ХХК, “Рингроуд” ХХК-иуд гүйцэтгэж байна. Ажлын явц 70%-тай.
2. Бүс орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх ажлын хүрээнд:
· БЗД, Кино үйлдвэрийн урдуурх замын үргэлжлэл 0.27 км авто замын ажлын гүйцэтгэгч “Эко тогтол” ХХК ажлаа эхлээд байна. Ажлын явц 10%.
· СБД, Эрхүүгийн гудамжны 0.7 км авто замын шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчээр “Тотал Инж” ХХК ажиллаж, 100% гүйцэтгэсэн.
· СБД, 5-р хороо Тээврийн товчоо орчмын авто замын засварын ажлыг “Хангайн зам” ХХК 80%-ийн гүйцэтгэлтэйгээр замын трасс сэргээх, хуучин хашлагыг хуулж, шинээр хашлага тавих, замын өргөсөлтийн ажлуудыг хийсэн.
· СБД 4-р хороо Зиг Загийн хажууд 20, 22-р байр орчмын авто замын засварын ажлыг эхлүүлээд байна. Ажлын явц 10%.
· СБД 6-р хороо 2-р цэцэрлэгээс МУИС-ийн оюутны 1,2-р байр хүртэлх авто зам засварын ажлыг “ОДНД” ХХК гүйцэтгэж хуучин хашлага хуулах, шинээр тавих, далангийн суурь, инженерийн шугам сүлжээний худгуудыг өндөрлөх ажлуудыг бүрэн хийсэн. Ажил 100 хувь.
· СБД 100-н айлаас Сэлбэ голын гүүрийн уулзвар хүртэлх 840 м авто зам барих /АНУ-ын элчин сайдын яамны зүүн хойноос Орчлон сургуулийн зүүн урд уулзвар хүртэл/ ажлын гүйцэтгэгч “Наранбулаг Хан” ХХК авто замын хөрс хуулалт, хөлдөлтөөс хамгаалах үе, зохистой найрлага бүхий дайрган суурийн ажил хийгдсэн. Авто замын хашлага суулгах ажил хийгдэж байна. Ажлын явц 35%
· СБД 15-р хороо Хандгайт–Санзайн төв замын уулзвараас хүүхдийн Хандгайт зуслан хүртэлх 1.6 км хатуу хучилттай авто замыг “Өргөн говь” ХХК гүйцэтгэж байгаа ба замын хөрс хуулалт, далангийн ажлыг хийж байна. Ажлын явц 20%
3. Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн Улсын төсвөөс дараа төлөгдөх нөхцлөөр баригдах 50 км авто замын тендер зарлагдаж дараахи компаниуд шалгарсан. Үүнд:
- Их тойруугийн /Зуун айлаас Сэлбийн гүүр/ 0,3 км авто замын шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр “Өргөн говь” ХХК шалгарч гэрээ байгуулж 5-р сарын 24-ний өдрөөс авто машины хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж ажлаа эхлээд байна.
- ”УБ хотын хуурай хог хаягдлын мастер төлөвлөгөө боловсруулах” төсөл, Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг хүртэлх авто зам, гэрэлтүүлгийн ажилд “Баткубик” ХХК шалгарч, замын трасс сэргээх ажилдаа ороод байна.
- Улиастайн голын 97,30 у/м төмөрбетон гүүрийн өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд гүүрийн улаан шугамыг хүлээлцэн, ажил гүйцэтгэх календарчилсан графикаа батлуулж, бэлтгэл ажлаа хангаж байна.
4. Он дамжин баригдаж буй авто замын ажил
1. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Баруун дөрвөн замаас 10-р хороолол хүртэлх 1.6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 500 м замын ажил 5-р сарын 6-наас 5-р сарын 31өдөр хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хаан хийгдэж байна. Үүнд:
- Ухмалын ажил 1875 м3
- Хуучин асфалтобетон хучилт ухаж зайлуулах
- Хөлдөлтөөс хамгаалах үеийн дүүргэлт 2666.99 м3
- Элс хайрган хольцийн дүүргэлт 2666.99 м3
- Буталсан чулуун суурийн дүүргэлт 2000 м3
- Чулуун хашлага суулгалт 1500 у/м
- Троллейбусны шон шилжүүлэх ажил 37 ширхэг
- Рекламны самбар шилжүүлэн суулгах ажил 5 ширхэг
- Бусад аж ахуйн нэгж, албан байгууллагын хашаа, хайс татах, газар чөлөөлөх зэрэг ажлууд хийгдээд байна. Одоогийн байдлаар ажлын явц 20% тай байна.
2. Гурвалжингийн гүүрэн дээр 5-р сарын 30-ныг хүртэл хийсэн засварын ажлууд:
- 36 ш дам нурууны суурь бэлтгэсэн.
- Цутгагдсан дам нурууны суурин дээр дам нуруунуудын өндөржилтөөр цутгагдсан.
- Одоогийн байдлаар нийт 27 ш дам нуруу цутгагдсан байна.
- Дам нурууны каракас 10 ш цутгахад бэлэн болсон байгаа.
- Гүүрийн нэг алсгалыг буулгах ажил эхлээд байна.
- Гүүрийн тусгаарлах хавтан 54 ш хийсэн
- Тротуар /явган замын/ таг хавтан 100%-н хийгдсэн.
- Холбооны шугам сүлжээ, замын гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэх байгууллагатай хэлцэл хийж байна.
3. Их тойруу, Баянбүрдийн уулзвараас Сүхбаатарын гудамж хүртэлх 0.5 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд:
- Замын хашлага 94 у/м сольж
- Замын зорчих хэсэг дээрх 6 ш худгийг өндөрлөсөн
- Орц гарц гаргаж буй 4 ширхэг уулзварын тойргийн хашлагыг сольж тэлсэн
- Тус объектод зөвшөөрөлгүй гаргасан орц гарц болон замын хашлагыг налуулж бетон цутгасан 13 орц гарцыг хааж, 38м3 бетоныг эвдэж цэвэрлэсэн.
Их тойруу, Өлзий төвөөс Цагдаагийн гудамж хүртэлх 0,72 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг 5-р сарын 15,16, 22, 23-ны өдрүүдэд замын хөдөлгөөнийг хааж ажил гүйцэтгэлээ. Үүнд:
- Замын зорчих хэсэг дээр гарсан эвдрэлд 483 м2 нөхөөс
- 210 у/м эвдэрсэн хашлагыг засаж солисон
- Зам дээр үүссэн суулт, овойлттой хэсэг дээр 264 м2 талбайн хучилтыг суурьтай нь сольж шинээр хучилт хийсэн
- Гэрэлтүүлэгийн тэжээлийн кабелийн 710 у/м нүх ухсан
5. Авто замын зураг төслийн ажлын хүрээнд:
· НИТХ-аас баталсан “Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол байгуулах журам”-ын дагуу 4 цэгт төлбөртэй зогсоол барих ажлын зургийг Нийслэлийн зураг төслийн хүрээлэнд боловсруулаад байгаа ба уг зураг төсөл, зогсоолын журамыг зогсоол барих талбайн ойролцоох байгууллагуудад хүргүүлж, санал авах ажлыг зохион байгуулж, нэгтгэж байна.
· ЗТБХБЯамны сайдын ажлын даалгаварын дагуу “УБ хотын авто замын шинэчлэлт” төслийн хүрээнд УБ хотын бүсэд нийт 212 км авто зам барих, 350 км авто замын шинэчлэлт хийх, 7 цэгт гүүрэн гарам барих ажлын төлөвлөгөөний төслийг боловсруулж эхлээд байна. Уг төлөвлөгөөний төслийг боловсруулах ажлын хэсэг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газар, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтэц хариуцсан орлогч даргын хамтарсан тушаалаар байгуулагдсан.
ДАРГА Д.ОД




