Мэдээ мэдээлэл:

Нийтийн тээврийн үйлчилгээ талаар

 

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2010 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/48 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсэг нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Автотээврийн газрын даргын 2010 оны 4 дүгээр сарын 9-ны өдрийн 59 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслээр нийтийн тээвэр, таксийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад аттестатчилал явуулах, зэрэглэл тогтоох журам”-д тусгагдсан үнэлгээ өгөх 36 үзүүлэлтийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн чиглэлд үйлчилгээ эрхлэж байгаа 26, туслах болон буухиа чиглэлд үйлчилгээ эрхлэж байгаа 55 аж ахуйн нэгж байгууллагуудад түвшин тогтоох үзлэг шалгалт хийлээ.

Аттестатчилалд үндсэн чиглэлд үйлчилгээ эрхлэж байгаа 25 аж ахуйн нэгж байгууллага хамрагдсанаас 2 аж ахуйн нэгж байгууллага “бүрэн хангалттай”, 3 аж ахуйн нэгж байгууллага “хангалттай”, 13 аж ахуйн нэгж байгууллага “бүрэн бус хангалттай”, 7 аж ахуйн нэгж байгууллага “хангалтгүй” гэж үнэлэгдлээ.

“Автотээврийн хэрэгслээр нийтийн тээвэр, таксийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад аттестатчилал явуулах, зэрэглэл тогтоох журам”-ын 5,3 дах заалтыг үндэслэн шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын автотээврийн хяналтын улсын байцаагчаас 5 байгууллагад нийт 25 заалт бүхий албан шаардлага, Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймэрийн хяналтын улсын байцаагчаас 5 байгууллагад 18 заалт бүхий албан шаардлага өгсөн байна.

Аттестатчилалд туслах болон буухиа чиглэлд үйлчилгээ эрхлэж байгаа 52 аж ахуйн нэгж байгууллага хамрагдсанаас 1 аж ахуйн нэгж байгууллага “хангалттай”, 17 аж ахуйн нэгж байгууллага “бүрэн бус хангалттай”, 34 аж ахуйн нэгж байгууллага “хангалтгүй” гэж үнэлэгдлээ.

“Автотээврийн хэрэгслээр нийтийн тээвэр, таксийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад аттестатчилал явуулах, зэрэглэл тогтоох журам”-ын 5,3 дах заалтыг үндэслэн шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын автотээврийн хяналтын улсын байцаагчаас 37 байгууллагад нийт 79 заалт бүхий албан шаардлага, Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймэрийн хяналтын улсын байцаагчаас 17 байгууллагад 33 заалт бүхий заавал биелүүлэх албан шаардлага өгсөнөөс өнөөдрий байдлаар нэр бүхий 15 аж ахуйн нэгж байгууллага хариу ирүүлээд байна.