Мэдээ мэдээлэл:

Бусад



Бүх нийтийн цэвэрлэгээ

Энд дарна уу.



01.18 аас 01.25 хүртлэх тайлан

2010 оны 20, 21, 22-ны өдрүүдэд хялмаа унасан тул авто замын хальтиргаа гулгаа үүсгэхгүй байх үүднээс нийслэлийн авто замын гол уулзвар, туслах зам, өгсүүр замууд, гол гудамжуудад давс болон цас хайлуулагч зориулалтын бодис, элс цацаж ажилласан бөгөөд дээрх өдрүүдэд

Баянгол дүүрэг 1 тн бодис, 1 тн давс

Баянзүрх дүүрэг: 1 тн давс, 2 м куб элс

Чингэлтэй дүүрэг: 8 тн давс

Сүхбаатар дүүрэг: 1 тн бодис, 2 тн давс, 2 м куб элс

Сонгинохайрхан дүүрэг: 1 тн давс, 3 м куб элс буюу нийслэлийн хэмжээнд нийт 2 тн бодис, 12,0 тонн давс, 7 м.куб элс цацаж нийт 230 хүн гарч ажилласан.

Нийслэлийн нөөцөөс нийт 3 тн бодис Баянгол дүүрэгт хуваарилаад байна.

Дүүргүүдийн бодис, давс, элсний нөөц:

1. Хан-Уул дүүрэг: 7 тн бодис, 30 тн давс, 10 м куб элс

2. Баянзүрх дүүрэг: 1,5 тн бодис, 3 тн давс, 10 м куб элс

3. Сүхбаатар дүүрэг: 2 тн бодис, 21 тн давс, 10 м куб элс

4. Чингэлтэй дүүрэг: 6 тн давс, 30 м куб элс

5. Баянгол дүүрэг: 3 тн бодис, 10 тн давс, 20 м куб элс

6. Сонгинохайрхан дүүрэг: 4 тн бодис, 9 тн давс, 18 м куб элс

Дүүргийн хэмжээнд: 17,5 тн бодис, 79 тн давс, 98 м куб элс байна.

Нийслэл хотын нөөцөнд 72 тн бодис, 10 тн давс байна.

Нийт хотын хэмжээн 89,5 тн бодис, 89 тн давс, 98 м куб элсний нөөц тус тус байна.

Мөн Захирагчийн Ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэс, Хайрын будааТББ, FM-104,5-тай хамтран Нийслэлийн төвийн 6 дүүргийн тохижилт үйлчилгээний компани, хот тохижилтын газрын нийт 256 шар хантаазтанд дулаан чихэвч бэлэглэлээ. ТҮК-н ажилчдад сэтгэлийн дэм өгч, өвлийн улиралд гадаа даарч ажиллаж байдаг эдгээр ажилчдад дулаан байлгах, ажиллах нөхцлийг хангахад чиглэсэн ажил боллоо.