Ubservice

Чиг үүрэг

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар улаанбаатар хотын ерөнхий менежер нь хотын аж ахуйг биечлэн зохион байгуулах, мэргэжлийн албадыг зохицуулан удирдах үүрэгтэй. Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба нь улаанбаатар хотын хот нийтийн аж ахуй, цэвэрлэх байгууламж, усан хангамж, дулаан, зам тээвэр, холбоо, орон сууц, үйлдвэр үйлчилгээний бодлогыг тодорхойлох, удирдан зохион байгуулах, хяналт хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий нийслэлийн нутгийн захиргааны байгууллага мөн.